Хүрээ цам түрүү бөхийг 15 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаараар байлна

0
6301

Хүрээ цам даншиг наадмын бөхийн барилдаан наймдугаар сарын 05-06-нд Хүй долоон худагт болно. Бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд 64 бөх барилдана. Бөхийн барилдааны 1, 2-ын даваа наймдугаар сарын 05-ны өдөр, 3-аас дээших даваа 06-ны өдөр болно.

Гурван төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд барилдааны сугалааг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

Үндэсний бөхийн барилдаанд

-Түрүүлсэн бөхөд 15 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал

-Үзүүр бөхөд 10 сая төгрөг

-Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг

-Давааны бай шагнал 1-5 давсан бөхчүүдэд олгоно.

Буриад бөхийн барилдаанд

-Түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар

-Үзүүр бөхөд 5 сая төгрөг

-Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг

-Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгоно.

Өвөр монгол бөхийн барилдаанд

-Түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар

-Үзүүр бөхөд 5 сая төгрөг

-Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг

-Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгоно.