Үндэсний музей 18:00-21:00 цагийн хооронд “Үдшийн музей”-г толилуулна

0
6095

Үндэсний музей жуулчдад зориулсан шинэ арга хэмжээ болох “Үдшийн музей” үйл ажиллагааг эхлүүллээ. 

“Үдшийн музей” нь Монголын Үндэсний музейн байнгын болон түр үзэсгэлэнг лхагва гарагаас ням гарагт 5 өдрийн үдэш бүр 18.00 – 21.00 цагт музейг нээлттэй ажиллуулж, жуулчдад зориулсан “Жаргалтайн дэлгэр” ардын урлаг-уран сайхны тоглолтыг “Хатан” чуулгын уран бүтээлчид музейн орчинд тоглон үзэгч түмэндээ хүргэнэ.

“Жаргалтайн дэлгэр” урлагийн тоглолт нь ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад “Аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглан зарласан уртын дуу, морин хуур, яаралтай хамгаалах соёлын биет бус өв лимбэний битүү амьсгаа зэрэгт тулгуурласан урлагийн үзүүлбэрээс бүрдэх 30 минутын цогц хөтөлбөртэй байна. 

“Үдшийн музей” үйл ажиллагаа нь соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монголчуудын түүх, угсаатны зүйг таниулах, музейн үйлчилгээг жуулчдад зориулсан тусгай арга хэмжээ болон хөгжүүлэх ач холбогдолтой юм. Мөн эх орныхоо баялаг түүх, уламжлалт соёл, дахин давтагдашгүй соёлын дархлаагаа хамгаалах зорилтот хөтөлбөр гэдгээрээ онцлогтой.