Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ

0
6336

Аэробик гимнастикийн 8 дахь удаагийн Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т гурван өдрийн турш зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 11 орны 200 орчим тамирчин 3 насны ангиллын 17 төрөлд өрсөлдсөн юм. 


Манай улсын баг тамирчдын хувьд нийт төрлүүдээс 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байсан. Тэгвэл тэмцээний хамгийн сүүлийн өдрийн хамгийн сүүлийн төрөл болох аэробик бүжгийн төрлөөс энэ удаагийн тэмцээний анхны алтан медалийг хүртлээ.


Монголын насанд хүрэгчдийн аэробик бүжгийн баг:


– Чинбат Батбуян
– Өнөрбаярын Ёолк
– Батсайханы Пүрэв-Эрдэнэ
– Батдэлгэрийн Шүрэнцэцэг
– Юмсүрэнмөнхийн Мөнхтуяа
– Мөнхцэцэгийн Буяндэлгэр
– Мянганбуугийн Хонгорзул
– Баасанжавын Чингүүнжав