Монголоос 15 улсын 63 иргэнийг албадан гаргажээ

0
815

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 онд Хятад, Орос, Вьетнам,  Нигери, Саудын Араб, Казахстан, Филиппин зэрэг 15 улсын 63 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. 

Албадан гаргасан үндэслэл:

  • Шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан 22
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 13
  • Оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн 8
  • Түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн 8
  • Хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн 5
  • бусад холбогдох үндэслэлээр 7 иргэнийг албадан гаргажээ.

Дээрх үзүүлэлтийг 2021 оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо хоёр дахин өссөн талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.