Улаанбаатар хотын 976 барилгын 206 газар хөдлөлтөд тэсвэртэй

0
5433

Газар хөдлөлтийн аюул нь олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг хоморголон устгадаг байгалийн гамшиг юм. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна. 2024 он гарсаар гуравхан сарын хугацаанд манай улсад болон хил орчмын бүс нутагт 3.5, түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа болжээ. Гэтэл Улаанбаатарын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. Энэ жилийн хувьд өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 28-нд гамшгийн дохио дуугаргана. Дохио дуугармагц гамшгийн дадлага сургууль эхлэх ба иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар хөдлөлтийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх аргад сургах дадал олгох, эрсдэлийг бууруулах заавар зөвлөгөө өгч ажиллах юм байна.