Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 зөрчил бүртгэгджээ

0
2267

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нийт 1898 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1463, гэмт хэргийн шинжтэй 92 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 17 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.