Галт тэрэг, автомашин мөргөлдсөн 3 осол гарчээ

0
376

Төмөр замын цагдаагийн газарт энэ оны эхний хоёр сарын байдлаар галт тэрэг автомашинтай мөргөлдсөн гурван дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.

Энэхүү зөрчлүүд нь жолооч нарын буруутай үйлдлээс шалтгаалдаг. Төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсгөөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож өөрийн амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулах мөн өөрөө галт тэрэг саатуулсны төлбөрт орж улам их хохирол хүлээдэг.

ИЙМД ЖОЛООЧ ТА БҮХЭН ТӨМӨР ЗАМЫН ГАРЦ, ГАРМААР ГАРАХДАА АМЖИЖ ГАРНА ГЭЖ АМЬ НАСАА ЭРСДЭЛД БҮҮ ОРУУЛААРАЙ.

Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй, саадыг тойроод гарч чадахгүй гэдгийг жолооч та бүхэн сайтар ойлгох хэрэгтэй. Гэнэтийн ослын тоормос хийхэд хүнд жинтэй галт тэрэг явж байгаа хурднаас шалтгаалан 800-900м замыг туулж байж зогсдог байна.