Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хорих шийдвэр гаргажээ

0
1700

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг болон М.Мөнхбаатар нарыг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Тодруулбал, өнөөдөр 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх дээрх иргэдийг цагдан хорих саналыг хэлэлцэж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Д.Эрдэнэбилэгийн тухайд, шүүхээс нэг сарын хугацаанд цагдан хорих арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

АТГ-аас Мягмар гарагт Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий тодорхой объектуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримт мэдээлэл илэрсэн хэмээн мэдээлж байсан юм.