Анхдагчдын өлгий Булган нутгаас шинэхэн гавьяат төрлөө

0
8824

Булган аймгийн Рашаант сумын засаг дарга Батмөнхийн Бат-Эрдэнэ Монгол улсын төрийн дээд шагнал “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЪЯАТ АЖИЛТАН” цол тэмдэгээр шагнагдаж байна.

 Б.Бат-Эрдэнэ нь 1961 онд Булган аймгийн Булган суманд төрж өсөн, Баяннуур сумаас ажил амьдралын гараагаа эхлүүлж байсан тэрээр өдгөө Булган аймгийн Рашаант сумын засаг даргаар 24 жил ажиллаж, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нэг тойргоос 8 удаа сонгогдсон нь Монгол Улсын нутгийн удирдлагын холбооны түүхэнд анхдагч болон тэмдэглэгдэн үлдсэн байна.

Б.Бат-Эрдэнэ нь Булган аймгийн Рашаант сумыг Сансар сангийн аж ахуй байх үеэс эхлэн өдийг хүртэл сум орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд анхаарч ирсэн бөгөөд иймдээ ч эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан өрсөлдөх чадварын индексээр Булган аймгийн Рашаант сум нь нийт 330 сумаас 27-р байранд эрэмбэлэгдсэн нь тэдний ажлын үр дүн юм. 

Дашрамд дуулгахад энэ онд Сансарын нислэгийн бэлгэдэл болон байгуулагдсан Монголын хамгийн отгон сумын нэг болох Рашаант сумын түүхт 40 жилийн ой тохиож байна.