УИХ-ын дарга Г. Занданшатар шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа бололтой

0
910

Хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас л Үндсэн хуулийн өөрчлөлт яригдах учиртай.   Гэхдээ УИХ-ын дарга Г. Занданшатар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ганц ч үг, санаа хэлээгүй байх юм. Хэрэв ийм санаа агуулсан бол хамгийн сүүлд намрын чуулган хааж хэлсэн үгэндээ цухас дурдах байсан биз. Тэрбээр хэлсэн үгэндээ зөвхөн эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг хийж, эрс өөрчлөлт хийх талаар ярьжээ. Тиймээс УИХ-ын даргын толгойд бол Үндсэн хуулийн өөрчлөлт алга юм шиг байна. 

Зөвлөлдөх санал асуулга явуулах зөвлөлдөх зөвлөлөөс иргэний болон улстөрийн эрх, хариуцлага, Парламентын ардчилал, Эдийн засаг баялгийн хуваарилалт, Нийгмийн тулгамдсан асуудал гэсэн 4 сэдвийн хүрээнд 20 асуултаа боловсруулсан тухай өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.  Санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан 1570 хүнээс санал авах юм байна. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт, Зөвлөлдөх санал асуулга бол ямар ч холбоо хамааралгүй үйл ажиллагаа ажээ.

Харин зөвлөлдөх зөвлөлийг шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал асуулгадаа оруулах нь хэмээн бухимдсан хардлага, сэрдлэг саарал ордноор яваад л байгаа сурагтай. Гэхдээ УИХ-ын дарга бол зөвлөлдөх санал асуулгын асуултад энэ агуулгаар санаатай болон санамсаргүйгээр үг, өгүүлбэр оруулахгүй байхыг зөвлөлдөх бүрэлдэхүүнд сануулсан бололтой.