Газар хөдлөлт болсон бүс мужуудад зорчихгүй байхыг анхааруулав

0
1682

Хоёрдугаар сарын 6-ны өдөр Туркийн томоохон хотуудыг хамарсан 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, ихээхэн хэмжээний хохирол учруулаад байгаа билээ. Тухайлбал Адияман, Кахраманмараш, Адана, Малатя, Газиантеп, Хатая зэрэг арван хотод 5-6 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсээр байгаа тул Туркийн Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн мужуудад гурван сар онц байдал зарласан байна. Иймээс Турк улс руу зорчихоор төлөвлөж байгаа иргэдэд дээрх бүс нутгаар зорчихгүй байхыг анхаарууллаа.