Намрын чуулганыг аравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

0
892

Намрын ээлжит чуулганыг ирэх аравдугаар сарын 15-нд нээхээр товлосон билээ. Намрын чуулганаар Шүүхийн шинэчлэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хуулийг хэлэлцэх товтой байна.  Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ээлжит бусаар хуралдаж хэлэлцэж магадгүй гэсэн яриа улс төрийн хүрээнд бий.

Байнгын хорооноос баталсан дараалалд,

Намрын ээлжит чуулганаар

– Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан төслүүд

– Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд заасан 2022, 2023 онд хэлэлцэх хуулийн төслүүд

– Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2021 оны тогтоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүд;

– Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолд заасан 2022 онд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд болон хуулиар тусгайлан заасан хугацаатай 64 асуудлыг хэлэлцэхээр тусгаад байгаа юм.