Баянзүрхчүүд Б.Саранчимэг гишүүнээ “эрэн сурвалжилж” байна.

0
7344

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт Б.Саранчимэг 25228 санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харамсалтай нь, итгэл өвөрлүүлж, төрд илгээсэн төлөөлөгчийнхөө бараа сургийг Баянзүрхчүүд 4 жил харсангүй, сонссонгүй. 22 дугаар тойрогт тулгамдсан үй түмэн асуудал байхад нүдэн балай, чихэн дүлий байсаар.

Ганцхан жишээ дурдахад, Сэлбэ голын их үерт Баянзүрх дүүргийн 43-р хорооны иргэд өртөж, нэгхэн шөнийн дотор орон сууцнуудын В1, 1 давхрууд нэлэнхүйдээ усанд автаж, “Натур”, “Сэлбэ” хотхон орчмын 4,938 өрх эрсдэлт нөхцөл байдлын улмаас тог цахилгаан нь тасарч, хамаатан садан танил айлдаа түр нүүсэн байдалтай зутруухан байсан. Иргэд эрүүл мэнд, эд материалаараа хохироод үлдсэн. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэл алга.

Анхаарал тавих учиртай эрхэм төрийн түшээ Б.Саранчимэг тойргоо солих далд санаа өвөртлөн Дундговь аймагт улсын төсвөөр баригдсан барилгыг өөрийн хөрөнгөөр бариулсан мэт нээлтэд нь очиж, зургаа даруулан яваа бололтой. Сонгогдсон тойрогтоо ганц ирдэггүй, иргэд сонгогчидтойгоо уулздаггүй Б.Саранчимэг гишүүнийг Дундговийнхон хүлээж авах уу?