МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар АТГ-т мэдүүлэг өгчээ

0
1655

Авлигатай тэмцэх газраас Монгол Үндэсний Олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг түр саатуулан, мэдүүлэг авчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг иргэнээс ирсэн гомдлын дагуу авлига, албан тушаалтын асуудалд холбогдуулан шалгаж байгаа аж.

А.Бүрэнбаатар нь Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлаар 2021 оны гуравдугаар сараас ажиллаж байгаа юм.