Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат машинаараа малчдыг дайрсан гэв

0
1762

Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нь 300-350 гаруй адуу тууж, Дорнод, Сүхбаатар аймгаас гарал үүсэлгүй, малын халдварт өвчний голомттой газруудаар дайран Сэлэнгэ аймгийн нутаг руу орж ирсэнээс асуудал үүсчээ. Улмаар Цагааннуур сумын 3-р багийн ИНХ-ын дарга н.Ганцэцэгийг тус компанийн нэг ажилтан зодсон. Нутгийн иргэд халдварт өвчний голомттой бүс нутгаас гарал үүслийн бичиггүй олон тооны адуу оруулахгүй гэдэг шалтгаанаар Цагааннуур, Зүүнбүрэн сумын малчид нэгдэж, Л.Чинбатын адууг нутгаасаа гаргах шаардлага тавьж, гаргаж байтал жийп машинтайгаа ирж гурван иргэнийг дайрсан гэнэ.

Харин “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат фэйсбүүк хуудсандаа “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан” гэжээ.

Энэ талаар бид дахин мэдээлнэ.