Туул гол Улаанбаатар хот орчимд 20 см нэмэгдэх хандлагатай байна

0
166

Ерөө голын усны түвшин Дулаанхаан сум орчимд 30 см, Туул гол Улаанбаатар хот орчимд 20 см, Хараа гол Дархан хот орчмоор 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдөр /2023.07.04/ Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтийн хойд хэсгээр их хэмжээний бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух магадалал өндөр байна.

Иймээс дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.