Шүлхий өвчний эсрэг дархлаажуулалт энэ сарын 18-нд эхэлнэ

0
360

Улсын онцгой комиссын хоёрдугаар тогтоолын дагуу мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг яаралтай дархлаажуулалтыг энэ сарын 18-аас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлэх гэж байна. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын тархалтыг зогсоох, эрсдэлийг бууруулах зорилгоор “Орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн сарын аян”-ыг энэ сарын 15-ны өдрөөс зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

 Хуваалцах Жиргэх