Нүхэн гармуудын хөдөлгөөнийг түр хаалаа

0
290

Тээврийн цагдаагийн албанаас үргэлжлэн орж буй борооны улмаас Нарны зам Энхтайваны гүүрний зүүн урд талын Соёолж худалдааны төвийн зүүн талын нүхэн гармуудын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Мөн Нарны замаас Арслантай гүүр хүртэлх Буянгийн зам, Энхтайваны гүүрний баруун урд Петровис шатахуун түгээх станцаас Төв цэнгэлдэхийн баруун хойд тойрог хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.