Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

0
6699

Ханжоу-2022 Азийн наадмын жүдо бөхийн -73 кг-ын жинд олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.

Хагас шигшээд Узбекистаны Мироджон Юүлдошевт торгуулиар ялагдсан тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Даньяр Шамшаеваас хоёр вазари үнэлгээ авч цэвэр ялав.

Азийн наадамд Монгол Улс 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс нийт 532 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

“Ханжоу 2022” Азийн наадмын эхний өдөр манай жүдочдоос Ё.Басхүү мөнгөн, Л.Сосорбарам хүрэл медаль хүртээд байгаа билээ.