Гэтэлгэгч Дарь эх, Ханд дагинын аялгуу эгшиг дуун тахил өргөнө

0
25320

Буддын өв соёл болох бурхны тарни номыг ая дан, хөгжмийн эгшигт найруулан бүтээл тууривлаа хийж байгаа Монголын Буддист эмэгтэйчүүдийн Буман Ханд холбооны тэргүүн, Монгол төдийгүй дэлхийн олон оронд эх орноо төлөөлж тарни номын дуун эгшиг өргөсөөр ирсэн аялгуут тарнийг түгээн дэлгэрүүлэгч Ч.Гүнзээ “Аялгуут уншлага” хандивын тоглолтоо энэ сарын 25-ны өдрийн 14 цагаас Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

Тоглолтонд Гэтэлгэгч дарь эх, Ханд Дагинасын тарнийн шим утга бүхнийг хураасан гайхамшигт ая данг эгшиглүүлэх бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Хонгорзул, Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива, дуучин Ж.Алтанцэцэг, Монгол Улсын гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцно. Тоглолын орлого Буддист эмэгтэйчүүдийн хуран чуулах “Буман ханд” хийдийн бүтээн байгуулалтад зориулагдах юм. Сүм хийд байгуулалцсан Та бүхний буяны үр үеийн үед тариа будаа мэт арвижин дэлгэрэх хувь ерөөлтэй билээ.

Харилцах утас: 99172053; 86799898; 99087125