Ноён Хутагт Данзанравжаагийн марк гаргажээ

0
14732

Говийн Догшин Ноён Хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн ойд зориулан “Монгол шуудан” ХК ЛувсанДанзанравжаа маркийг анх удаа гаргаж байна. Маркийн нээлтийн ёслолын арга хэмжээ 2023 оны 12-р сарын 28-ны өдөр болно.

Дулдуйтын Данзанравжаа нь бага наснаасаа өнчрөл ядуугийн зовлон үзсэн боловч өөрийн авъяас билгээрээ олонд хүндлэгдэж 5 настайдаа Говийн догшин ноён Хутагтын дүрд өргөмжлөгджээ. Нэг талаас бурхны хойд дүр гэгдэх, нөгөө талаас төрөлхийн авъяас, билэг танхай заяасан энэ хүн 54 наслахдаа Монголын говь төдийгүй, Дорно дахинд алдаршсан соён гэгээрүүлэгч билээ.