5-11 настай хүүхдүүдийн вакцинжуулалт эхэллээ

0
588

 Өнөөдрөөс 5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэлж байна. Дархлаажуулалтыг эцэг эх, асран хамгаалагчдынх нь зөвшөөрлөөр, зөвшөөрлийн хуудас бөглөсөн  тохиолдолд хүүхдэд хийнэ хэмээн ЭМЯ-наас тодруулав. Хүүхдүүдэд зориулж АНУ-аас хандивласан 300 мянган тун Pfizer вакциныг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалж буй юм.