Хөвсгөл нуур орчим энэ зун хоёр хэсэгт зам хаана

0
163

Хөвсгөл нуур орчим энэ зун хоёр хэсэгт зам хаана. Тодруулбал, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5,5 км автозам барих ажлын хүрээнд Их тайга амралтаас Ашихай ресорт хүртэлх хэсгийг зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 01 хүртэл бүтэн хааж хучилтын ажил хийнэ.

Хөвсгөл нуур орчим энэ зун хоёр хэсэгт зам хаана

Харин дараа нь Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30,4 км автозамын ажлын хүрээнд “Хүн одод” жуулчны баазаас Тойлогтын нуур хүртэл 11 км замыг гурван үе шаттай бүтэн хааж хучилтын ажил хийнэ.

Хөвсгөл нуур орчим энэ зун хоёр хэсэгт зам хаанаЭнэ ажил долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 20 хүртэл 25 хоног хийгдэнэ. Аялагчид Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу баригдах авто замын бүтээн байгуулалтаас шалтгаалж зам хаах хугацааг тооцож, аялалаа зохион байгуулаарай.