“Хөвсгөл” төслийн хүрээнд 37.5 км замын ажил эхэллээ

0
568

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” хэрэгжиж буй. Уг төслийн “Хөвсгөл” дэд төслийн хүрээнд баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, 7 байршлын авто зогсоол барих ажлын гүйцэтгэгчээр “Бээжин юни-констракшн групп” ХХК шалгарсан байна.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.5 kм авто зам; Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5км  авто зам, нийт 37.5 км авто замын барилгын ажил эхэлжээ. Үүнтэй холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс  эхлэн тус авто замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр замын маршрутаар зорчуулах аж.