Улаанбаатар-Замын-Үүд- Эрээний зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг сэргээлээ

0
1029

Цар тахлын улмаас гурван жилийн хугацаанд түр зогсоод байсан Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн галт тэрэг энэ сарын 31-ний өдрөөс эхлэн аялахаар боллоо.

Эхний галт тэрэг наймдугаар сарын 31-нд Улаанбаатараас хөдөлж, есдүгээр сарын 1-нд Эрээн боомтод очно.

Цаашид Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Бээжин чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг ойрын үед сэргээх асуудлыг ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарийг танилцуулъя.