Айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

0
4955

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан манай улсад айлчилна. Айлчлал өнөөдөр эхэлж энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм. 

Айлчлалтай холбогдуулан Наадамчдын зам, Энхтайваны өргөн чөлөө, Их Монгол Улсын гудамж, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед түр хязгаарлана.

Энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн газраас зөвлөлөө.