УИХ-ын 12 гишүүн ХАСХОМ-ээ мэдүүлээгүй байна

0
196

Авлигын эсрэг хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор албан тушаалтнууд Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим хуудаст хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг.  Энэхүү хуулийн хугацаа өнөөдрийн 23:59 цагт дуусгавар болох гэж байна.  Өнөөдрийн буюу хоёрдугаар сарын 15-ны 10:30 цагийн байдлаар улсын хэмжээнд 47.3 мянган албан тушаалтан буюу 98.6 хувь нь мэдүүлгээ гаргаад байгааг АТГ-аас мэдээллээ. АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй төрийн өндөр 338 албан тушаалтны 29 нь гаргаагүй байгаа бөгөөд үүний 12 нь УИХ-ын гишүүн байна.