Г.Занданшатар: 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд Тавантолгойн 1072 хувьцаа олгоно

0
2817

УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад холбогдох хүмүүс “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл”-ийн талаар мэдээлэл өгч байна.

Мөн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө. Тэрээр “Нүүрсний хулгайг цэгцэлж, нээлттэй ил тод, үр ашигтай байлгах зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсан. Энэ биржийн тухай хуультай холбогдуулан тогтоол гаргаж 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх, үүнийг олон нийтийн хяналтад оруулахаар тусгалаа. Албан тушаалтны хяналтаас илрүү ард иргэдийн хяналт чухал гэх зорилгоор зохицуулах чиглэлийг өгсөн тогтоолыг боловсруулж, хэлэлцүүлэхээр ажиллаж байна. 

Мөн Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлж төрийн авлига, хээл хахууль, хүнд суртлыг багасгах том шинэчлэлийг хийж байгаа. Ингэснээр 1600 гаруй тусгай зөвшөөрлийг цэгцэлж, 320 тусгай зөвшөөрөл болгосон. Ингэснээр иргэдэд очих хүнд суртал, авлигыг бууруулна” гэлээ.