С.Энхболд: Уналт таталтын үед уудаг эмүүдийг улсаас даана

0
766

Насанд хүрэгч болон хүүхдийн уналт таталтын үед уудаг эмүүдийг улсаас даах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрбээр “Насанд хүрэгч болон хүүхдийн уналт таталтын үед уудаг эмүүдийг улсаас даах шийдвэр гаргалаа. Ялангуяа тархины саажилттай, уналт таталт өгдөг хүмүүс болон хүүхдүүд уудаг эмийг хөнгөлөх юм. Энэ сарын 29-нд Швейцар улсаас энэ төрлийн зарим эмийг оруулж ирэхээр болсон. Ганцхан уналт, таталтын эм тасалдаагүй. Тээвэр, ложистикийн улмаас зарим эмийн импорт саатсан.

Сүүлийн үед манайхан гадаадын улсад очиж хийлгэж байгаа мэдрэлийн ёзоорыг тасалж, таталтыг багасгадаг мэс засал хийдэг байдлыг багасгахын тулд гаднын туршлагатай эмч нарыг багаар нь урьж авч ирэн улсдаа энэ төрлийн мэс заслыг хийдэг болгохыг зорьж, боломжийг бүрдүүлэхээр гэрээ байгуулах гэх мэт шаардлагатай шат дараатай ажлыг хийж байна. Тухайн багийн авч ирэхэд тодорхой нөхцөл, зарим тоног төхөөрөмжийг авч ирэх гэх мэт судалгааг шаардлагатай.

Халамж, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээг цогцоор нь үзүүлэх үүднээс Хөгжлийн бэрхшээлийн сэргээн засах төвд дэмжлэг үзүүлэн ажиллахаар болсон” гэлээ.