Эрээний боомт маргаашнаас нээгдэнэ

0
547

Эрээн хотод коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан өчигдөр хилийн боомтыг хаасан. Мөн өнөөдөр Хятадын Луут завины баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор хилийн боомт ажиллахгүй. Харин маргаашнаас хилээ нээнэ гэдгээ Эрээн хотын Худалдааны товчооноос мэдэгджээ. 

Өчигдөр үдээс өмнө Замын-Үүд боомтоор ачаа, суудал, тусгай зориулалтын импортын 58 тээврийн хэрэгсэл нэвтрүүлжээ. Харин үдээс хойш орох байсан чингэлэг тээврүүдийг хил нэвтрүүлээгүй байна.