Улаанбаатар их дуулгыг Засгийн газраас 1.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

0
479

Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Степпе арена спорт цогцолборт зохион байгуулагдана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах тус тэмцээн Парис-2024 зуны олимпийн наадмын албан ёсны оноог олгох юм.

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын дээд зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах шийдвэрийг гаргалаа.