Дуудлагаар ирдэг Туяа

0
10085

Single ladies киноны Сарангуагийн дүрээр олонд ихээхэн танигдсан жүжигчин бүсгүй бол А.Туяа. Урлагийн тогоон дахь халуухан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг түүнийг жүжигчний ур чадвар ч сайтай гэлцдэг. Цар тахал намжсанаас хойш хэр баргийн уран бүтээлд оролцохгүй байсан жүжигчин бүсгүй өнгөрсөн онд “Дуудлагын хов базагч” УСК-оор үзэгчидтэйгээ уулзсан. Түүнээс хойш мөн л чимээгүйхэн байсан бүсгүй уг киноны 2-р ангид Гантиг бүсгүйн дүрээр дахин иржээ. Гантиг хов базахаас гадна дуудлагын шүтэн бишрэгч, дурлуулагч, хэрүүлч, уугч зэрэг гишүүдийгнэмж авснаар улам амжилтанд хүрсэн байх болно. Тус компани үйлчлүүлэгчдийнхүссэн бүхнийг биелүүлнэ. Гэвч энэ удаатэдэнд арай өөр хүндхэн даалгавар ирэхболно. Цоо шинэ бүрэлдэхүүн цоо шинэ даалгавар. Хов базагч Гантиг өөрийн цуглуулсан багийнхантай ямар сонирхолтой адал явдлыг туулах бол? Тус кинонд А.Туяагаас гадна МУГЖ Ж.Мөнхсайхан, П.Шүүдэрцэцэг, Ч.Цэнгүүн, О.Амгаланбаатар болон залуу жүжигчин Ц.Цэлмэг нар дүр бүтээжээ. Киног үзсэн хүмүүс энэхүү хамтралыг гал гарсан хамтрал хэмээн хэдийнээ дүгнээд амжжээ.

ТА “ДУУДЛАГЫН ХОВ БАЗАГЧ 2” УСК-Г СКАЙмедиа, SKYGO, HOME MEDIA БОЛОН VOО-ГИЙН КИНО САНГААС ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭРЭЙ.