Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулав

0
494

Улаанбаатар хотод газрын цахим дуудлага худалдааг 2022 оны зургаадугаар сарын 8-нд 18 байршилд зохион байгууллаа. Тус 18 байршлаас долоон байршилд 20 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд дараах гурван байршилд ялагч тодорчээ.

Мод үржүүлгийн газрын зориулалтаар:

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим, 1 га /#2022-10872/ Үйлдвэрлэлийн барилга, байгууламж бусад газрын зориулалтаар
  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд, 1.5 га /#2022-10876 / Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар
  • Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд Бор үзүүрийн гэр хорооллын зүүн урд талд, 0.1 га /#2022-10882/ тус тус тодорчээ.

Ийнхүү нийслэлийн төсөвт 776.5 сая төгрөг төвлөрүүлсэн талаар Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас мэдээллээ.

Газрын цахим дуудлага худалдаанд гурван байршилд ялагч тодорчээ