МХЕГ-ын Зөвлөгөө мэдээллийн төвөөр 295 иргэн үйлчлүүлжээ

0
135

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр 295 иргэн үйлчлүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө авчээ. Энэ хугацаанд иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хариутай 117 албан бичгийн 32.5 хувь, санал хүсэлт, өргөдөл гомдлын 21.2 хувийг тус тус шийдвэрлэсэн байна. Бусад албан бичиг, санал хүсэлт, өргөдөл гомдол хяналтын явцтай байна.