Эмээлт, 22-ын товчоо, Баруунтуруун орчмын цахилгааныг 7 хоног хязгаарлана

0
982

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, 22-ын товчоо, Баруунтуруун орчмын хэрэглэгчдийн одоо ашиглагдаж буй 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчлэх ажлыг 2023 оны есдүгээр сарын 5-11-ний өдрүүдэд хийнэ. Иймд тухайн байршил дахь аж ахуйн нэгж хэрэглэгчдийн цахилгааныг долоо хоногийн хугацаанд 24 цагийн турш хүчдэлээс бүрэн тасалж засвар хийх юм. Тиймээс аж ахуйн нэгжүүд зайлшгүй шаардлагатай цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бусад нөөц эх үүсгэврээр шийдвэрлэхийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас зөвлөлөө.

Эх сурвалж: УБЦТС ТӨХК