Дундговьд газар хөдөлжээ

0
2230

Өнөөдөр 11 цаг 10 минутын орчимд нийслэлд хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ.  Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс тодруулахад ” Дундговь аймгийн Өлзийт сумаас зүүн хойд зүгт 43 километрийн зайд өнөөдөр 11.08 цагт 4.9  магнитудын газар хөдлөлт болсон” гэсэн мэдээллийг өглөө. 

Газар хөдлөлтийн чичирхийлэл нутгийн иргэдэд хүчтэй  мэдрэгдсэн бөгөөд хохирол учирсан эсэх талаар мэдээлэл албаныханд ирээгүй байна.