БНСУ, Монголын цагаачлалын байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

0
603

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунтай албан уулзалт хийлээ. Уулзалтаар хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Элчин сайд Ли Ё Хуны зүгээс хоёр орны Цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.