Шахмал түлшний түүхий эдийг төмөр замаар тээвэрлэнэ

0
1181

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан сайжруулсан шахмал түлшний мидлингийг төмөр замаар тээвэрлэх ажлын хэсэг Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байна.

Мидлингийг энэ жилээс төмөр замаар тээвэрлэнэ. 2022-2023 оны өвөл 690 мян.тн сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоо гарсан.Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн халаалтын улиралд ашиглах түлшний хэрэглээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор МУ-ын Засгийн газраас 200 мян.тн сайжруулсан шахмал түлшний нөөцийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрдүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Тавантолгой түлш” ХК-аас баруун үйлдвэрт 4 шугам ажиллуулан нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 56.710 тн түлш нөөцлөөд байна. 

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсонтой холбоотой “Тавантолгой түлш” ХК-ийн үндсэн түүхий эд мидлингийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Тавантолгой өртөө” дээр ачилтын талбайн байршлыг тодорхойлох, барилга угсралтын ажлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү ачилтын талбай ашиглалтад орсноор сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/-ийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэж байгаль орчинд сөрөг нөлөөгүй, авто замд эвдрэл гэмтэл, нөлөө үзүүлэхгүй тээвэрлэх ач холбогдолтойбөгөөд түүнчлэн мидлингийн тээврийн зардал буурах, тээвэрлэлтийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдах юм.Төмөр зам бүрэн ашиглалтад орох буюу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 100 мян.тн мидлингийг автозамаар тээвэрлэх юм.Иймд Дундговь, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын удирдлагуудтай албан уулзалт хийж, зөвшилцлөө.

Тээврийн явцад хамтарсан хяналт, шалгалт хийх, даацыг зохистой хэмжээнд барих, аюулгүй байдлыг хангах, урт цуваа үүсгэхгүй, байгалийн гэрэлтэйд тээвэр хийх зэрэгт санал нэгдсэн юм.

Эх сурвалж: Эрчим хүчний яам