Нүүрсний хоёр дахь цахим арилжаа амжилттай боллоо

0
19407

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 сарын 9-ний өдөр Монголын хөрөнгийн биржтэй хамтран Экспортод гарах нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгуулсан. Харин өнөөдөр /2023.02.10/ Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүсний хоёр дахь арилжааг ажилттай зохион байгууллаа. Тус арилжаагаар өмнөх арилжаанаас хоёр дахин их буюу 64 мянган тонн нүүрс худалдлаа.