БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа

0
1525

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үргэлжлэн орсон бороотой холбоотойгоор Бээжин хотын Ус судлалын ерөнхий газраас 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Улаан түвшин”-ий сэрэмжлүүлэг гаргаж, гол, мөрний ай сав газар амарч, зугаалахгүй байх анхааруулга өгөв.

Мөн энэ өдрүүдэд гэрээсээ ажиллах, зайлшгүйгээс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаагаас гадна олон нийтийн арга хэмжээ, аялал жуулчлалын төвүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Иймд БНХАУ-д албан болон хувийн ажлаар зорчиж буй иргэдийг хувийн аюулгүй байдалдаа анхаарч, үер усны аюулаас сэрэмжлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлж байна.