Бээжин рүү өнөөдрөөс нислэг үйлдэнэ

0
577

МИАТ ТӨХК өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд долоо хоног бүрийн даваа, баасан гарагт тогтмол нислэг үйлдэж эхэллээ.

Түүнчлэн, тус компани Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт шууд нислэг үйлдэж байгаа. Харин Улаанбаатар-Пукет-Улаанбаатар чиглэлийн нэмэлт нислэгээ хоёрдугаар сарын 21, гуравдугаар сарын 2-нд, Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэгээ хоёрдугаар сарын 17, 28-нд нээх аж.