Д.Сарангэрэл Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс татгалзжээ

0
1108

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус Их хурал эхлэх гэж байна. Энэ Их хурлаар МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо нэрээ сольж, дүрмээ шинэчилж, Ерөнхийлөгчөө ч бас шинээр сонгох ёстой. Гэвч тус холбооны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс татгалзаж, уйлж, дуулж, уурлаж бухимдаж, баахан хэрүүл шуугиан дэгдээсэн сурагтай. Тэрээр Ерөнхийлөгчөөр улиран сонгогдохын тулд улайран гүйж, байж болох бүх арга саамыг эрэлхийлж байгааг эх суовалж хэллээ.
Д.Сарангэрэл 2019 онд Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон. Үүнээс хойш эмэгтэйчүүдийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй, харин өөрийгөө нэр дэвшүүлэх ажил л хийсэн хэмээн намын эмэгтэйчүүд бухимдаж байна. Учир нь Д.Сарангэрэл 2020 оны УИХ-д нэр дэвшиж, Эрүүл мэндийн сайдын ажлыг сайн хийж гүйцэтгэлгүй, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон. Эрүүл мэндийн сайдаас буусныхаа дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажилласан. Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Улны” гэдэг доромж нэр гаргаж ирж нийгэм даяар шуугиан тарин, намын болон Засгийн газрын нэр хүндийг унагасан учраас хариуцлага хүлээж Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа өгөх ёстой гэж МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооныхон үзэж байгаа юм байна. Гэвч Д.Сарангэрэл ажлаа өгөхгүйн тулд Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус Их хурал дээр даргын сонгууль явуулахыг эрс эсэргүүцэж байгаа аж.
Энэ удаагийн Их хурлаар зөвхөн холбооны нэрээ өөрчлөөд өнгөрөхийн тулд их л хичээж элдэв арга саам хайж байгаа аж.