Гэр хорооллыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

0
2007

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 19/23 дугаар,

2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дүгээр,

2013 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 12/43 дугаар,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 122 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох төсөл сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:

БАГЦБАЙРШИЛ
1Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол ГХГДТБТ-01,02,/2022 багцын “К1”, “Ё1” хэсэгчилсэн талбайн нийт 7.0 га, 116 нэгж талбар
2Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол ГХГДТБТ-03/2022 багцын “З” хэсэгчилсэн талбайн 10.3 га,
3Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол ГХДТ-2019/13 багцын “Л” хэсэгчилсэн талбайн 14.1 га
4Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр ГХГДТБТ-01/2021 багцын 12.7 га
5Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “В” хэсэгчилсэн талбай 2013/02-03В багцын 26.0 га
6Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Г” хэсэгчилсэн талбай 2014/04-01Г багцын нийт 32.8 га
7Нийслэлийн Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бичил 7 дугаар хороолол орчмын 2013/02-05В багцын “В” хэсэгчилсэн талбайн нийт 35,9 га

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ.ОСБГазар 100200051029 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, данс, хэсэгчилсэн талбайг тодорхой бичнэ.

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09.00-10.00 цагийн хооронд Орон сууцны бодлогын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтэст /“Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 10:20 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар