Говь-Алтай аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

0
345

Говь-Алтай аймаг, Чандмань сум. Эрдэнэ-Уул багийн “Нарийний-Аараг” гэдэг газар 04.12-ны өдрийн 00:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 00:44 цагт цахим шуудангаар ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.