Экологийн боловсрол-2023 арга хэмжээ зохион байгуулна

0
89

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран дүүргийн харьяа ЕБС-иудын дунд “Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээг Сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах уламжлалт ёс, зан заншлыг сурталчлах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ 09 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Арга хэмжээ 5 төрлөөр явуулна. Үүнд,

✅Сурагчдын оролцоо бүхий “Эко бүлгэм” байгуулах
✅Экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулах
✅Сурагчдын дунд “Байгаль, эх дэлхийгээ хэн сайн мэдэх вэ” сэдэвт уралдаан зохиох
✅Байгалийн ухаан, монголчуудын уламжлалт байгаль хамгаалах ёс заншлын чиглэлээр танин мэдэхүйн мэдээлэл бүхий булан байгуулах
✅Мод тарих, арчлах, ургуулах талаар сурагчдад үе шаттай мэдлэг олгох ажлыг зохион байгуулна.