МХЕГ: Цахимаар хүсэлт гаргасан 22 компанид тусгай зөвшөөрөл олгов

0
998

Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа явуулахаар 29 байгууллагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цахим үйлчилгээний системд 32 хүсэлт гаргажээ. Эдгээр хүсэлтэд Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас аюулгүйн үнэлгээ хийж, шаардлага хангасан 22 аж ахуйн нэгж, байгууллагад цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах 18, цацрагийн үүсгүүр импортлох 4, нийт 22 тусгай зөвшөөрөл олгосон байна.