Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял оноолоо

0
1055

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс өчигдөр яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг гэм буруутай гэх шийдвэр гаргасан. 

Тэгвэл дөнгөж сая шүүх шийтгэх тогтоолоо танилцуулсан байна. Улмаар гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцогдсон яруу найрагч Ц.Хуланд есөн жил ЗУРГААН сар, лам Б.Отгонбаатарт найман жил хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.