Цагдаагийн 2-р хэлтэст шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өглөө

0
73

БГД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст ажиллаж шаардлагатай тоног төхөөрөмжийг дүүргийн ИТХ-аас шийдвэрлэж өглөө.

2023 оны 6 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 25-ныг хүртэл хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан сэжигтэн, яллагдагч нарыг олж тогтоох, түдгэлзүүлсэн хэрэг болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зориолгоор“Оргодол” тусгай арга хэмжээг зохион байгуулж дуусчээ. 

Тус арга хэмжээнд хамт олноо манлайлж, мэргэжлийн ур чадвар, идэвхи зүтгэл гарган оролцож, эхний гурван байранд шалгарсан алба хаагчдаа шагнаж урамшууллаа.

✅Тэргүүн байр- Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ц.Төрбат
✅Хоёрдугаар байр- Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Молор
✅Гуравдугаар байр- Мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Сүхбат нар тус тус шалгарчээ.