Эрүүгийн хуулийн 21.9 дэх заалтыг хэлэлцүүлгээс хаслаа

0
6792

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж үзлээ.

  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын намрын чуулган нь хүний эрх тэр дундаа хүүхдийн эрх, гэр бүлийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Энэ чиглэлийн хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилсон.

Д.Тогтохсүрэн “Хурлаар Монгол Улсын төсвийн тухай хууль болон МСНЭ-ээс өргөн барьсан Эрүүгийн хуулийн зарим заалтыг эсэргүүцэж байгаатай холбоотой асуудлыг авч хэлэлцлээ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Бага насны хүүхэд, гэр бүлтэй холбоотой гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлийн хуулийн төсөл юм.

Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн 21.9 буюу мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байхтай холбоотой заалтыг өргөн барьсан. Энэхүү заалтыг мэдээлэл олж авахыг эрхийг багасгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах гэж байна гэдэг агуулгаар сэтгүүлчид эсэргүүцэж байна.

УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Энэ гурав дахь өдөр ээлжит бус чуулган хуралдаж, Эрүүгийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг шийднэ.

14 хоногт багтааж энэ асуудлыг шийдвэрлэнэ.

  • Хоёр дахь нь хот хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллана. Ажлын хэсгийг Д.Тогтохсүрэн миний бие ахалж ажиллана.
  • Хувийн хэвшлийг дэмжих хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулахаар болж, ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахлахаар болсон” гэсэн юм.