“Chaka Land” хамтлагийнхан Монголд ирлээ

0
2500

Японы “Chaka Land” хамтлагийнхан өчигдөр Улаанбаатарт иржээ. Гэвч тус хамтлагийн Монгол гишүүн Ганхүүгийн Энх-Эрдэнэ хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадаагүй байна. Хамтлагийнхан “Монгол Улсад ирсэндээ бид маш их баяртай байна. Мөн олон дуучинтай хамтарч дуу хиймээр байна. Монголоор илүү сайн дуулж та бүхэндээ олон дуу хүргэхийн тулд Монгол хэлийг сурч байгаа” гэлээ

Тус хамтлагийг “Монгол цуйван хэр вэ” дуугаар нь монголчууд сайн мэдэх билээ. “Chaka land” хамтлаг Монголд нэг сар зочлон хөгжмийн фестивалиудад оролцох зорилготой аж. Түүнчлэн реппер Г.Энэрэлтэй хамтарч дуу хийх юм.